Түгээмэл асуултууд
Түгээмэл асуултуудын хариуг эндээс авна. Таны асуултын хариу байхгүй тохиолдолд бидэнтэй холбогдоорой. Бид танд бүх талаар туслах болно.
Бүртгүүлэх
Хамгийн түрүүнд Чех Улсын Дотоод хэргийн яамны бүртгэлийн системд frs.gov.cz/kurzy орж бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ гадаад паспорт, хүчин төгөлдөр оршин суух зөвшөөрлийн цахим үнэмлэх, нэвтрэх эрх бүхий е-майл хаятгай байх шаардлагатай.
Зөвхөн хүчин төгөлдөр оршин суух зөвшөөрлийн цахим үнэмлэхтэй тохиолдолд дамжаанд хамрагдана. Одоогийн байдлаар та оршин суух зөвшөөрлийн шинэ цахим үнэмлэхээ хараахан аваагүй байгаа эсвэл цахим үнэмлэхээ алдаж үрэгдүүлсэн бол та дамжаанд суух үүрэгтэй байж магадгүй. Хүчин төгөлдөр оршин суух зөвшөөрлийн цахим үнэмлэхгүй тохиолдолд дамжаанд хамрагдсан гэрчилгээ олгох түүнчлэн системд "дамжаанд хамрагдсан" тохиргоо хийх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулъя. Шинэ цахим үнэмлэхээ авсан даруйдаа дамжаанд хамрагдсан интеграцчилалын төвтэйгээ холбоо барих шаардлагатай.
Оршин суух зөвшөөрлийн цахим үнэмлэх гэдэг нь биометрик мэдээлэлтэй оршин суух зөвшөөрлийн чип суулгасан цахим үнэмлэх юм. Цахим үнэмлэхний дугаарыг баруун талын дээд буланд бичдэг.
Дамжаанд хамрагдах үүрэггүй ч дамжаанд суухаар бүртгүүлж болно. Гагцхүү Чех Улсын нутаг дэвсгэрт олгосон хүчин төгөлдөр оршин суух зөвшөөрлийн цахим үнэмлэхтэй байх ёстой.
Зөвхөн магадлан итгэмжлэгдсэн интеграцчилалын төвүүд дасан зохицох, интеграцчилалын дамжааг Чех Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулдаг (дамжаа зохион байгуулах эрх бүхий интеграцчилалын төвүүдийн жагсаалт: https//www.intrgracnicentra.cz/rozcestnik-2 ) Хэрэв дамжаанд хамрагдсан эсэхдээ эргэлзэж байвал интеграцчилалын төвд хандана уу.
Бүртгүүлж дуусаад дамжааны төлбөрөө хийнэ. Төлбөрийн тодорхойлолт зарим үед ажлын 5 хоногт багтаж ирнэ. Төлбөр Чех Улсын Дотоод хэргийн яамны дансанд орсон даруйд бүртгэлийн системээс Чех Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах дамжааны огноог дэлгэрэнгүй харах боломжтой болно.
Бүртгүүлээд дамжааны төлбөрөө төлсөн тохиолдолд дуртай дамжаандаа хамрагдаж болно.
Төлбөр
Дамжааны төлбөр ажлын 5 хоногт багтаж Дотоод хэргийн яамны дансанд ордог. Төлбөр ормогц танд емайл ирнэ, харин 5-аас илүү хоног өнгөрөөд байхад е-майл ирэхгүй бол Интеграцчилалын төвд хандана .
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 235/2004 тоот хуулийн 5-р зүйлд заасны дагуу дамжаан нь НӨАТ ногдуулах үйл ажиллагаа бус, төрийн байгууллагын үйл ажиллагаа тул Чех Улсын Дотоод хэргийн яам төлбөрийн баримт олгохгүй.
Төлбөр хийхдээ дансны дугаарыг зөв бичсэн, зөвхөн андуурч давхардсан төлбөр хийсэн бол Дотоод хэргийн яамны: oamp@mv.gov.cz емайл хаягаар холбогдож төлбөрийн буцаалт хийлгүүлэх хүсэлт гаргана.
Төлбөр хийх явцдаа дансны дугаарыг буруу бичсэн бол та өөрийн банкинд хандаж тусламж хүснэ. Гүйлгээний утгыг бичээгүй эсвэл буруу бичсэн бол Дотоод хэргийн яамны: oamp@mv.gov.cz е-майл хаягаар холбогдоно.
Дамжааны төлбөрийг банкны шилжүүлгээр эсвэл QR кодоор хийнэ. Бүртгэл дуусахад төлбөр хэрхэн хийх мэдээлэл системд гарч ирнэ. Төлбөр хийх явцдаа дансны дугаар, гүйлгээний утга г.м.мэдээллийг зөв оруулж байгаа эсэхээ нягтлаарай! Банкинд дансгүй бол төлбөрийг шуудангийн маягтаар төлж болно, энэ тохиолдолд ч мэдээллээ зөв оруулах ёстойгоо анхаараарай. QR кодоор төлөх бол нэг удаагийн төлбөрийг зөвхөн нэг удаагийн гүйлгээний утгаар төлнө. Учир иймд өөрийнхөө QR кодыг дамжааны төлбөр хийж байгаа бусад этгээдэд мэдэгдэхгүй байхыг зөвлөж байна.
Дамжааны төлбөрийг бусад этгээдийн данснаас шилжүүлж болно. Гагцхүү дансны дугаар, гүйлгээний утга зэрэг мэдээллээ зөв оруулах ёстой.
Дамжааны төлбөрийг банкны шилжүүлэг, QR кодоор эсвэл шуудангийн маягтаар төлж болно. Газар дээр нь хийх боломжгүй.
Торгууль
Орогнол, шилжин суурьшилтын бодлогын газраас ногдуулсан торгуулийг заасан хугацаанд нь барагдуулж аль болох хурдан хугацаанд дасан зохицох интеграцчилалын дамжаанд хамрагдахыг зөвлөж байна.
Биометрик мэдээлэлтэй цахим үнэмлэхээ авсан өдрөөс дамжаанд хамрагдах ёстой нэг жилийн хугацаа эхлэнэ.
Дамжаанд хамрагдах
Бүртгүүлсэн дамжаандаа сууж амжихгүй тохиолдолд бүртггэлийн системд нэвтэрч бүртгэлээс хасуулах боломжтой. Миний бүртгэл хэсэгт нэвтэрч хасуулснаар дамжааны бүртгэлээс ч бас хасагдана. Дамжаа эхлэхээс 6 хоногийн өмнө хасуулбал холбогдох интеграцчилалын төвтэй холбоо барьж дамжаанд сууж чадахгүй болсноо мэдэгдэнэ. Бүртгүүлж, төлбөрөө төлсөн дамжаандаа суугаагүй тохиолдолд дамжаа болсон өдрөөс 4 долоо хоногийн дотор интеграцчилалын төвийн ажилтанд хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлсан захиа явуулна.
Дамжааг эхнээс нь дуустал бүрэн суусан тохиолдолд л хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Тийм болохоор хоцорч ирэх эсвэл дуусахаас нь өмнө түрүүлж явах боломжгүй. Хоцорч ирэх, түрүүлж явах тохиолдолд та дамжаанд дахин суухаас өөр замгүй бөгөөд зөвхөн бүрэн суусан тохиолдолд гэрчилгээ олгодог.
Дамжааны явцад хоёр удаа 10 минут завсарлана. Хөнгөн идэх юм авчирч болно.
Дамжаанд суусан тухайгаа Чех Улсын Дотоод хэргийн яаманд мэдэгдэх шаардлагагүй. Дамжаанд хамрагдсаны дараа холбогдох мэдээллүүд Дотоод хэргийн яамны бүртгэлийн системд орно.
Дамжаа зохион байгуулсан Интеграцчилалын төвд хандаж хуулбар авах боломжтой.
Дамжаанд хоцорч ирэх тохиолдолд Интеграцчилалын төвийн ажилтанд мэдэгдэнэ. ИТ-ийн ажилтан танд цаашид яахыг зөвлөнө.
Дамжаанд хүүхэдтэйгээ ирэх бол ИТ-ийн ажилтантай холбогдоно уу.