Tento web používá cookies k zajištění správného fungování a zlepšení vašich uživatelských zážitků. Můžete přijmout všechny soubory cookie nebo si přizpůsobit své nastavení.

Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд бүртгүүлэх

Дасан зохицох, нийгэмшүүлэх сургалтад хамрагдахын тулд Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны системд бүртгүүлж, сургалтын хураамжийг төлөх шаардлагатай.

Системд бүртгүүлэх

counter_1

frs.gov.cz/kurzy цахим хуудсанд нэвтрэн ороод „přihlásit se“ (“нэвтрэх“), дараа нь „Vytvořit nový účet“ (“Шинэ хэрэглэгчийн эрх үүсгэх“) товчийг дарна. Системд гагцхүү ePKP буюу цахим (биометрик) үнэмлэхтэй иргэн бүртгүүлэх боломжтой болохыг анхаарна уу.

Дараагийн шатанд шинээр нээгдсэн цонхонд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ овог, нэр, иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, гадаад паспортын дугаар гэх мэт бүх мэдээллээ оруулна.

Хуудсыг доошоо гүйлгээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайтар танилцаарай. Хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд “зөвшөөрөх” хэсгийг чагтлаад „vytvořit nový účet“ (“шинэ хэрэглэгчийн эрх үүсгэх”) товчийг дарна.

counter_2

Өөрийнхөө и-мейл рүүгээ орж, и-мейлээр ирсэн холбоосыг дарж баталгаажуулна.

counter_3

„Рřihlásit se“ (“Бүртгүүлэх”) товчийг дарна.

Нууц үгээ оруулна. Дахин хоёр дахь удаа нууц үгээ оруулж баталгаажуулаад „uložit“ (“хадгалах”) товчийг дарна.

counter_4

Нууц үг хадгалсны дараа шинэ хуудас нээгдэнэ. Доорх мэдээллийг анхааралдаа авна уу. Танай ажил олгогч зөвхөн үйлдвэрийн ажилчдад зориулсан дасан зохицох, интеграцчилалын дамжаа зохион байгуулж байгаа эсэхийг лавлана. Хэрэв та интеграцчилалын төвийн (нээлттэй гэж нэрлэдэг) дамжаанд суух тохиолдолд „Chci se zúčastnit veřejného adaptačně-integračního kurzu“ ("Дасан зохицох, интеграцчилалын нээлттэй дамжаанд суух”) гэснийг тэмдэглэж „rozumím a souhlasím“ (“ойлгосон, зөвшөөрч байна”) товчийг дарна.

Цаашлаад дансны дугаар, гүйлгээний утга зэрэг төлбөрийн мэдээлэл, төлбөр төлөх QR код гарч ирнэ. Үйлдвэрээс зохион байгуулах дамжаанд суухаар бүртгүүлж байгаа тохиолдолд энэ мэдээлэл гарч ирэхгүй. Дамжааны төлбөр төлөхдөө гүйлгээний утгыг сайтар нягтална уу. Төлбөрийн мэдээллээ гараар оруулах эсвэл QR код уншуулж төлбөр хийх боломжтой. QR код зөвхөн таны дамжааны тооцоог хийх зориулалтаар үүсгэсэн тул бусад этгээдийн төлбөрийг хийх боломжгүй. Тооцоо хийхдээ оруулсан мэдээллээ дахин нягтална уу. Дасны урд хэсгийн дугаар: 010014 Дансны дугаар: 0003605881 Банкны код: 0710

Дамжааны төлбөрийг (A төрлийн) шуудангийн шилжүүлгийн маягт бөглөж шилжүүлж болно. Шуудангийн шилжүүлгийн маягт бөглөх зааврыг энэ бичлэгээс үзнэ үү.

counter_5

Төлбөр төлөлт амжилттай болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ ? Төлбөрийн шилжүүлэг амжилттай болж хүлээн авагчийн дансанд орсон эсэхийг „zálohy a poplatky“ (“урьдчилгаа, төлбөр”) хэсгээс үзнэ. Төлбөрийн шилжүүлэг амжилттай болсон тохиолдолд хүлээн авагчийн дансанд төлбөр орж ирсэн огноо тэмдэглэгдсэн байна. Төлбөр зохих дансанд орсны дараа дамжаанд бүртгүүлэх боломжтой болно.

Дамжааг сонгох

Нүүр хуудсанд „Kurzy“ (“Дамжаа”) дээр дарна.

Дамжааны жагсаалт нээгдэхээр та өөртөө тохирох дамжааг сонгож авна. „Uložit registraci“ (“Бүртгэл хадгалах”) товч дарж бүртгэлээ баталгаажуулахаа мартуузай.

check_circle

Ингэхэд бэлэн боллоо! Одоо зөвхөн дамжаандаа суух л үлдлээ. Удахгүй манай интеграцчилалын төвд уулзацгаая.